МУИС-ийн ой судлаач оюутнуудын илтгэл “Оройн нахиа” ЭШ-ний хуралд Тэргүүн байруудыг эзэллээ

Share Button

Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамнаас Олон Улсын Ойн өдрийг тохиолдуулан Монголын Их, дээд сургуулиудад ой зүйч, ойн инженер, ойн аж ахуйн инженер, ойжуулагч цэцэрлэгжүүлэгч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулсан “Оройн нахиа” Оюутны Эрдэм шинжилгээний хурал 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болж өнгөрлөө.

Untitled-2
Н.Батхүү багш 2 шавийн хамт

Тус Оюутны ЭШХ-д МУИС-ийг төлөөлж ХШУИС-ийн ХБОСХИ тэнхимийн Ой судлалын хөтөлбөрийн III болон IV түвшний оюутнууд амжилттай оролцсон ба Ой судлалын III түвшний оюутан Сайнбуянгийн Золжаргал нь “Загийн (Haloxylon ammodendron C.A. Bunge) тарьцын өсөлтөнд хөрс болон усалгааны үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр Тэргүүн байрыг, мөн түвшний оюутан Алтантөгсийн Оюунтөгс нь “Загийн (Haloxylon ammodendron C.A. Bunge) үрийн чанарын судалгаа” сэдэвт илтгэлээр Дэд байрыг тус тус эзэллээ.

Энэхүү судалгааны ажлыг МУИС-д шинэхэн байгуулагдсан Ойн генетик, экофизиологийн лабораторид доктор, дэд профессор Н.Батхүүгийн удирдлагаар Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн байна.

ЭШХ-д амжилттай оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлага, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар