АКАДЕМИЧ Б.РИНЧЕНИЙ ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Share Button

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон “Монгол судлалын шинэ чиг хандлага”, “Монгол хэл бичгийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ээлжлэн эрхлэн хуралдуулдаг билээ. zow ni

Энэ хаврын “Монгол хэл бичгийн тулгамдсан асуудал” нэрт 3 дугаар бага хурлыг энэ жил эснэсний нь 110 жилийн тэгш ой нь тохиож байгаа Монголын нэрт эрдэмтэн, гайхамшигт хөдөлмөрч, бидний үед домог болон мөнхөрсөн энгүй их хүн Бямбын Ринчен гуайд зориуллаа.

Бямбын Ринчен гуай бол хэлшинжлэлч, их дуун хөрвүүлэгч, нэр томьёоч, зохиолч, сэтгүүлч, угсаатны зүйч, ардын билиг зүйч, аман зохиол судлаач, түүхч, байгаль шинжээчийн нэвтэрхий мэдлэг зэрэг олон зүйл эрдмийг нэгэн биеийн оюун ухаандаа шингээн эзэмшсэн мэргэн гүүш, сартваахи байсан бөгөөд чухам яаж энэ их ажлыг яаж хэрхэн амжуулж байсан нь одоо ч олон хүний гайхал бишрэлийг барж, сэтгэлийг эзэмдэж байдаг билээ. 11087461_798154463595051_783557935_o

Энэ удаагийн хуралд Монгол, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Чех, Япон зэрэг орны 8 орны 13 их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 40 гаруй эрдэмтэн судлаачид, их эрдэмтний үр сад, ач зээ, төрөл төрөгсөд, шавийн шавь нар,  олноороо хүрэлцэн ирснийг МУИС талархан угтаж авлаа.

Энэ хурлаар дэлхийн шилдэг эрдэмтэн судлаач нар монголын судлал түүний дотор монгол хэл шинжлэл, өв соёл, утга зохиолын талаар өөрсдийн хийсэн шинэхэн судалгааг танилцуулан хэлэлцүүлэхийн зэрэгцээ их эрдэмтний эрдэм боловсрол, түүний далай мэт их ном бүтээл, эрдэм оюун, уран бүтээл, өв соёл, авьяас билгийнх нь талаар улам улам нарийн хэлэлцэн ярилцаж олон сайхан илтгэл хэлэлцүүлж, олон ч үнэт өв хэрэглэгдэхүүн ил тод боллоо.

Тус хуралд БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга, МУИС-ийн захирал, д-р Д.Бат-Эрдэнэ, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын захирал Д.Сайнбилэгт үг хэлж монгол судлалын талаар явуулж буй, цаашид баримтлах төрийн болон их сургууль, салбарын бодлого чиглэлийн талаар саналаа хэллээ.

Хуралд академич Далантайн Цэрэнсодном, Домын Төмөртогоо, Лувсандоржийн Болд, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Готовын Аким, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Лувсанванданы Маналжав, БНЧУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хэл бичгийн ухааны доктор Ивана Гроллова, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын түүхийн салбарын эрхлэгч Б.Зориктуев, судлаач Гүнсмаа Чимитдоржиева, Екатерина Сундуева, хэл судлаач Санжанов Жамьян, Буриадын Их Сургуулийн багш Жаргал Бадагаров, Японы монголч эрдэмтэн, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн профессор К.Окада, Акира Камимура, зочин профессор Э.Пүрэвжав Азийн Их Сургуулийн багш Арай Юкаши, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат ажилтан, МУИС-ийн профессор Сэндэнжавын Дулам, МУГавьяат багш, профессор Сүрэнгийн Мөөмөө, МУ-ын гавьяат багш, МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал, профессор Цэдэвийн Өнөрбаян, МУ-ын гавьяат багш, профессор Журын Баянсан, МУИС-ийн профессор М.Базаррагчаа, МУ-ын гавьяат багш, профессор Дашлхүмбийн Галбаатар, Монгол судлалын Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн профессор Далайн Заяабаатар, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Цэнджав, МУИС-ийн ШУС-ийн Утга зохиол урлагийн тэнхимийн эрхлэгч, профессор Г.Галбаяр, ХБНГУ-ын Лейпцигийн Их сургуулийн судлаач Женс Томас, БНХАУ-ын Өвөр Монголын Их сургуулийн докторант Сарангол, Шинжааны их сургуулийн судлаач Рэнчений Уяа нарын зэрэг гадаад дотоодын олон арван эрдэмтэн доктор, судлаачид хүрэлцэн ирлээ.

Английн нэрт монгол судлаач Чарьлз Бауден гуайн хэлснээр “Ринчен бол хатуу бэрх цагт аж төрж байсан бөгөөд чухамдаа түүний бүхий л амьдрал нь баатарлаг үйлс байсан юм. Ринчен ардынхаа соёлын өв уламжлалд сэтгэл зүрхнээсээ хайртай хүмүүсийн нэг нь мөнөөсөө мөн боловч дахиад хэзээ ч төрөхөөргүй эрдэм чадал хэтийдсэн хүн. Ийм хүн байсан нь өдгөөгийн монголчуудын хувьд эрхэм аз түшсэн хэрэг байлаа. Бид түүнд ихээхэн өртэй үлдсэн улс” билээ.

Энэхүү олон улсын бага хурал бол их эрдэмтний ойд төрөлх МУИС-ийн эрдэмтэн судлаач нарын зүгээс зориулсан “өчүүхэн төдий” сэтгэлийн бэлэг болж байна. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар