Зуны амралтын хугацаанд оюутны байранд байрлах хүсэлтэй суралцагчдыг Оюутны 3 дугаар байранд 2026 оны 06 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түр оршин суулгана.
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Бүрдүүлэх материалууд:
- Хүсэлт (цаасаар гаргасан байх)
- Холбогдох бичиг баримтууд:
- Ажлын газрын тодорхойлолт;
- Сургалтын төвийн тодорхойлолт;
- Дадлага хийх газрын тодорхойлолт;
- Дадлага эсвэл судалгааны ажлын удирдагчийн тодорхойлолт
Хаана хандах вэ:
- Оюутны дотуур байр хариуцсан мэргэжилтэнд материалыг өгнө. /БОХТ 303 тоот/
- Дотуур байр хариуцсан мэргэжилтэн И.Сувд, утас-77307730-1522
Төлбөр: Оюутны 3 дугаар байрны 2 сарын төлбөр-216000 төгрөгийг Сиси дансандаа байршуулна.
Жич: Хичээл эхлэх хугацаанд өөрчлөлт орвол амьдарсан хугацааныхаа төлбөрийг нэмж төлнө.
Анхааруулга:
- Материал болон төлбөрийг бүрэн баталгаажуулсны дараа байранд хуваарилалт хийгдэнэ.
- 3 дугаар байранд халуун, хүйтэн усны шугамтай холбоотой засварын ажил хийгдэх тул халуун хүйтэн ус тасрахыг мэдэгдэж байна.
- Дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бүртгүүлнэ үү.
Оюутны хөгжлийн газар

