МУИС болон Чуннам Үндэсний их сургууль (ЧҮИС)-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэг авах боломжтой 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Чуннам Үндэсний их сургуульд солилцооны хөтөлбөрөөр нэг улирал суралцах оюутнууд солонгосын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт өгч дор дурдсан тэтгэлгийг 4 сарын турш авах боломжтой юм. Үүнд:
Солилцооны хөтөлбөрөөр 1 эсвэл 2 улирал суралцах хүсэлтэй шилдэг оюутнууд энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд зөвхөн 4 сарын хугацаанд тэтгэлэг авах боломжтой.
Жич: Тэтгэлгийн хүрээнд 1 улирал сурах бол 2 талын нислэгийн зардал, 2 улирал суралцах бол 1 талын нислэгийн зардал олгоно.
Тэтгэлгийн хэмжээ
- Сургалтын төлбөрөөс чөлөөлнө
- Онгоцны билет (нислэгийн билетийн баримтыг өгөх бөгөөд зардлын дээд хязгаар заана)
- Сар тутмын тэтгэлэг /630,000 вон х 4 сар/
- Тэтгэлэг хүлээн авсан суралцагч БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалыг өөрсдөө төлнө (сарын 140,000 вон орчим)
Тэтгэлгийн үйл явц болон хугацааны мэдээлэл
- МУИС-иас нэр дэвшүүлж, ЧҮИС-ийн өргөдөл бөглөн зохих материалуудыг ирүүлэх хугацаа: 2026 оны 05дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг
- 1-р шатанд ЧҮИС-ийн сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 12
- Солонгос улсын Олон улсын боловсролын үндэсний институт /NIIED/-ээс сонгон шалгаруулалтын эцсийн шатны үр дүнг зарлах хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 01
Солонгос Улсын засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гаргасан оюутнууд тэтгэлэг авч чадаагүй тохиолдолд МУИС болон ЧҮИС-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой ба энэ тохиолдолд зөвхөн сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
2026 оны намрын улирлын солилцооны хөтөлбөрт нийт 5 оюутан хамрагдах боломжтой.
Жич: Тэтгэлэгт хүсэлт гаргасан оюутнууд тэтгэлэг авч чадаагүй тохиолдолд солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ цуцалж болно.
Шаардлага
- ЧҮИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гадаад их сургуулийн бакалаврын түвшний оюутан байх
- Одоогоор БНСУ-д суралцаагүй байх
- Голч оноо 80% ба түүнээс дээш байх
- Хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх
- ЧҮИС-ийн академик хичээлүүдээс суралцах
- Солонгосын засгийн газрын тэтгэлэгт авч байгаагүй байх
- Давхар иргэншилгүй байх /үүнд Солонгосын иргэншлийг багтаан үзнэ/
- Global Korea Scholarship (GKS) буюу Солонгосын Засгийн Газрын Тэтгэлэгт нэгээс олон өөр их сургуулиар дамжуулж хүсэлт гаргах боломжгүй болохыг анхаарна уу.
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- (Нэр дэвшүүлэх маягт 1) МУИС-иас хариуцсан мэргэжилтэн бөглөнө
- Хавсаргасан өргөдлийн маягт 2-ыг бөглөх (Солонгос эсвэл Англи хэл дээр байх бөгөөд сургалтын төлөвлөгөө ТАТАХ
* Өргөдлийн маягтын доод талд гараар гарын үсгээ зурах шаардлагатай
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш, тод сканнердсан, гадны биет, сүүдэр тусаагүй байх)
- Суралцах төлөвлөгөө /Study Plant/ (Хавсаргасан өргөдлийн маягт 3-ийг бөглөнө) болон хувийн захидлыг /Personal Statement/ маягтыг Солонгос эсвэл Англи хэл дээр бөглөнө) ТАТАХ
- Хэлний (Англи эсвэл Солонгос хэлний) түвшин тодорхойлсон шалгалтын гэрчилгээ (жишээ нь, IELTS, TOEFL, TOPIK гэх мэт) /Заавал шаардахгүй ч тэтгэлэг авахад нөлөөлнө/
- Шагнал урамшуулал авсан байдал / Заавал шаардахгүй ч тэтгэлэг авахад нөлөөлнө/
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 25-ны 12:00 цаг хүртэл.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт заасан хугацаанаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утас, Teams (navchaa.g@num.edu.mn)-ээр урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын Оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

