МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс “Эрх зүй: Цагаан толгой, Онол, Философи, Удиртгал лекц” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Судалгааны хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр Монгол Улсын Гавьяат хуульч, мэргэшсэн парламентч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан уригдан оролцож, эрх зүйн онол, философийн суурь ойлголтууд, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн талаар болон хиймэл оюуныг эрх зүйгээр хэрхэн зохицуулах талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.


Энэхүү судалгааны хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, оюутнууд өргөнөөр оролцож, Монголын эрх зүйн шинжлэх ухааны онолын судлагдахууны сургалт, судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.


