НҮБ 2015 оныг Олон улсын гэрэл болон гэрэл дээр суурилсан технологийн жил болгон зарласантай холбогдуулан МУИС-ийн ШУС, Байгалийн ухааны салбарын Физикийн тэнхим, Сансар судлал ба Зайнаас Тандан Судлалын лабораториас Монгол улс дахь нээлтийн арга хэмжээг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна. Гэрэл болон гэрлийн технологи нь хүн төрөлхтний амьдрал, ирээдүй, нийгмийн хөгжилд ямар чухал болохыг онцолж, Дэлхий нийтэд тодоор үзүүлэхийг зорьжээ.
Монгол дахь гэрлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа болон од гараг ажиглах “Star Party“– д та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.