МУИС-ийн оюутнууд “Харвард Мини НҮБ”-д эх орноо төлөөлөн анх удаа оролцоод ирлээ

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнууд БНСУ-ын Сөүл хотноо 2015 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Харвард Мини НҮБ–Сөүл 2015” олон улсын НҮБ-ын загвар хуралдаанд Монгол улсаа төлөөлж анх удаа амжилттай оролцоод ирлээ. Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын төлөөлөл Ж.Гэрэлчимэг (ОУХ 4-2) ахлагчтай МУИС-ийн  ОУХНУС-ийн II-IV дамжааны нийт 15 оюутны бүрэлдэхүүнтэй баг зөвлөх багш Д.Оюунсүрэнгийн хамтаар Норвеги улсыг төлөөлөн оролцож багагүй туршлага хуримтлуулан, англи хэлээр мэтгэлцэх дипломат ур чадварт суралцан, олон улсын түвшинд мэргэжил нэгт оюутан залуустай үзэл бодлоо хуваалцаж эх орноо сурталчлахын зэрэгцээ оюутан насны мартагдашгүй дурсамжтай мөчүүдийг хамтдаа өнгөрөөлөө. 2

3АНУ-ын Харвардын их сургуулиас жил бүр зохион байгуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар Хуралдаан (Мини НҮБ) нь дэлхийн 80 гаруй их сургуулийн 2500 орчим оюутан оролцдог олон улсын арга хэмжээ юм. Даяаршил, дэлхий дахины эв санааны нэгдлийн бэлгэдэл болж анх 1992 онд Харвардын оюутнуудын санаачилгаар 100 орчим төлөөлөгчдийн хамтаар Польш улсын Миндзиздрое хотод зохиогдсоноор олон улсын НҮБ-ын загвар хуралдааны үндэс тавигдсан. Тус хурал нь НҮБ-ын загвар хуралдааны орчинд туршлага хуримтлуулах сонирхолтой оюутнуудад боломж олгодог билээ. “НҮБ-ын Загвар Хуралдааны Олимп” гэгдэх энэ хурал сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсын хамтын ажиллагаанд чиглэсэн өндөр түвшний дипломат мэтгэлцээн явуулдгаараа онцлог юм. 

4

МУИС ОУХНУС-ийн Мини НҮБ-н клубын бүрэлдэхүүн:

Ард, зүүнээс баруун: З. Дөл, Б. Дэлгэржаргал, Ж. Болор, Н.Халиунаа, Х. Очир

Урд, зүүнээс баруун: Г. Энхзаяа, С. Тэргэлсаран, Б. Номин, Э. Анударь, Д. Биндэръяа, Клубын ерөнхийлөгч Ж. Гэрэлчимэг, Х. Мөнхнаран, Г. Ундрал, Ж. Номин, Г. Саруул 5

6 (1)

8

10

Дэлхийн өнцөг булан бүрийн 50000 гаруй хүнийг нэгтгэж орон орны нөхөрлөл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, соёл, үзэл бодлын нээлттэй байдал зэргээр ОУНҮБЗХ-ны уур амьсгалыг түгээж байгаадаа туйлын баяртай байна.

 Харвардын НҮБЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Браян Мвараниа

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Харвардын их сургуулиас суралцан үлгэр дууриалал авах зүйлс багагүй байгаа бөгөөд хурлын загвар, үйл явц, гишүүдийн оролцоо гэх зэрэг дээр үндэслэн МУИС, төдийгүй Монгол дахь НҮБ-ын загвар хуралдааныг улам сайжруулах мөн дараа дараагийн олон улсын түвшний Мини НҮБ-д оролцох хүсэлтэй оюутан залуустай хамтарч ажиллах тал дээр МУИС-ийн ОУХНУС-ийн “Мини НҮБ клуб” цаашид хувь нэмрээ оруулах болно. 2015 оны 5 дугаар сард зохиогдох 11 дэх удаагийн ээлжит МУИС-ийн ОУХНУС-ийн НҮБ-ын Загвар Хуралдааны зохион байгуулах комиссоор тус клуб ажиллахаар боллоо. 12

Харвардын Дэлхийн НҮБЗХ-ны салшгүй нэг хэсэг болох “Social Venture Challengeхэмээх залуу оролцогчдын нийгэмд чиглэсэн бүтээлч санаануудыг тусгасан ашгийн бус Төслийн тэмцээн нь эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, технологи, ус хамгаалал болон бусад чиглэлээр бүтээлч шийдлүүдээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгодог бөгөөд уг тэмцээнд МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан Ж.Гэрэлчимэг, Б.Дэлгэржаргал, Ж.Болор нарамжилттай оролцон тэргүүлж 2000 ам.долларын хөрөнгөөр Монголын амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн суралцагчдад боловсролын зөвлөгөө, сургалт өгөх, тэтгэлэгт хамрагдах боломжийг нээн таниулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсонд баяр хүргэж цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт амжилт хүсч байна.

Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж гүн туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргаандаа ОУХНУС-ийн НҮБ-ын Загвар Хуралдааны клубын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.13

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар