МУИС-ийн дүрмийн 4.6.3.1 ба 4.6.3.2. дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор МУИС-ийн захирлын тушаалаар МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудыг судлан шалгаруулах ажлын хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгууллаа.
Ажлын хэсэг нь тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалт, судалгааны ажлын онцлогийг харгалзан түүний удирдлагад тавигдах нарийвчилсан шалгуур, үзүүлэлтүүдийг тогтоох (тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, ажлын туршлага, менежментийн болон зохион байгуулах, манлайлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ур чадвар, ёс зүйн хэм хэмжээ, харилцааны соёл, нэр хүнд, гадаад хэл, компьютерийн мэдлэг г.м.), нэр дэвшигч багш нарт нууц санал хураалтаар тандалт хийх, шалгуурт тэнцэж шалгарч үлдсэн хүмүүсийн холбогдох материалыг бүрдүүлж МУИС-ийн захиралд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.