Амжилт гаргасан багш, оюутнууддаа баяр хүргэлээ

Share Button

Захиргааны зөвлөлийн 11-р сарын 7-ны өдрийн хурлын үеэр МКС-ийн Програм хангамжийн тэнхимийн багш Г.Багаболдыг МЗХ-ны Тэргүүний залуу алтан медалиар шагнасныг гардуулж, нэг сарын цалингаар урамшуулав. Мөн ХБНГУ-ын Кемнитцийн их сургуулийн “Компьютер график”-ийн онлайн сургалтанд амжилттай сурч төгссөн МКС болон МТС-ийн нийт 13 багш, оюутанд энэ өдөр сертификатыг нь албан ёсоор олгож, баяр хүргэлээ.

Дашрамд мэдээлэхэд Г.Багаболд нь оюутнуудынхаа хамт Азийн бүсийн програмчлалын олимпиадад сүүлийн жилүүдэд амжилттай оролцож, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр мэргэжлийнхээ дагуу докторт суралцахаар удахгүй ХБНГУ-ын Кемнитцийн их сургуулийг зорих гэж буй аж.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар