МУИС-ийн Экологийн боловсролын төв нь цэцэрлэгийн наснаас эхлэн бүх насны хүмүүст байгаль орчныг таниулах, байгальд ээлтэй хандлага, зохистой хэрэглээнд сургах богино хугацааны (1 цаг 30 мин) хөтөлбөрөөр жилийн турш үйлчилдэг билээ.
Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуусыг цахим ертөнцөөс түр ч болов холдуулж, байгалийг бодитоор мэдрэх боломж олгодгоороо онцлог юм. Ирсэн зочид ЭБТ-ийн амьтны музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаж, байгаль орчин, танин мэдэхүйн хөгжилтэй, сонирхолтой өртөөгөөр аялан, богино хугацаанд ихийг мэдэж авна. Та бүхэн хүүхдүүдээ хөгжүүлэх сонирхолтой бол ялангуяа Байгаль орчны зохих мэдлэгийг олгохыг хүсэж байвал их сургуулийнхаа Экологийн боловсролын төвөөс явуулдаг энэхүү сургалтад хамруулаарай. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 1 цаг 30 минут.
Та бүхэн хүүхэд, оюутнуудаа хөтөлбөрт өргөнөөр хамруулан, хотын дундаас байгалийг мэдрүүлж, танин мэдэхүйн хүсэл, эрмэлзлийг нь дэмжээрэй.
– 3-аас доош ангийн суралцагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд амьтны музей үзэж, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцана.
– 4-өөс дээш ангийн суралцагчид, оюутан залуус, хамт олон байгаль орчин, танин мэдэхүйн өртөөгөөр аялна.
Төлбөр: 3-аас доош анги 1000 төгрөг
4-өөс дээш анги 3000 төг