МУИС-ийн Хөтөлбөрийн хороо 2015 оны 3 дугаар сарын 23, 30; 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд удаа дараа хуралдаж ХШУИС-ийн магистр, докторын хөтөлбөр болон нэгдүгээр сард уг хурлаар ороод буцаагдсан магистр докторын хөтөлбөрүүдийг дахин нягталж үзсэний дүнд баталгаажууллаа.
Мөн түүнчлэн Бүрэлдэхүүн сургуулиудын 2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны хөтөлбөр сонгох хяналтын тоог Бүрэлдэхүүн сургуулийн Хөтөлбөрийн дэд хорооноос ирсэн саналын дагуу тогтоож, ОУХНУС, Хууль зүйн сургуулийн мэргэжлийн суурь хичээлүүдийг хэлэлцэн батлав.
Энэ удаагийн ХЕХ-ны хурлаар нийт магистрын 29 үүнээс мэргэжлийн 10, судалгааны 19 хөтөлбөр, докторын нийт 13 хөтөлбөр баталгаажуулснаас
Үүнд:
-ШУС-БУСалбар, Сансар судлалын магистрын /мэргэжлийн, судалгааны/ болон докторын 1 хөтөлбөр;
-ШУС-НУСалбар, Боловсрол судлалын магистрын /судалгааны/ болон докторын 1 хөтөлбөр;
-ШУС-ХУСалбар, магистрын Буддын гүн ухаан (Мэргэжлийн, судалгааны), Шашин судлал (Мэргэжлийн, судалгааны), Урлаг судлал (Мэргэжлийн, судалгааны), Гадаад хэлний орчуулга (Мэргэжлийн, судалгааны) болон докторын 4 хөтөлбөр
-ХШУИС-ийн магистрын 22 хөтөлбөр, докторын 8 хөтөлбөр хэлэлцэгдсэнээс магистрын 21 үүнээс мэргэжлийн 3, судалгааны 21 , докторын 7 хөтөлбөр
-ОУХНУС-аас Бүс нутаг судлал, Нийтийн удирдлагын магистрын хөтөлбөрүүд тус тус багтлаа.
МУИС-ийн Хөтөлбөрийн хороо