Мэдлэгийн менежментийн олимпиадыг МУИС-ын Бизнесийн сургуулиас 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэ жилийн олимпиадад бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг 7 их, дээд сургууль оролцож, мэдлэг чадвараа сорьж байна. Үүнд:
– МУИС-ийн Бизнесийн Сургууль,
– ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль
– Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургууль,
– ХААИС-ийн Эдийн Засаг Бизнесийн Сургууль
– Улаанбаатар Эрдэм Их Сургууль
– Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд сургууль,
– Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургуулийн багууд оролцож байна. Олимпиадын журмыг эндээс үзнэ үү.
Мэдлэгийн менежмент олимпиадын онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Business Strategic Games программыг ашиглан цахим орчиндбагууд бизнесийн стратегийн шийдвэр гарган өрсөлддөг ба үнэлгээг автомат системээр хийдгээрээ давуу талтай.
Энэ жилийн олимпиадыг дэмжиж, хамтран зохион байгуулагчаар “JCI Leader”байгууллага, “Мэдлэгийн менежментийн сургалт, судалгааны төв” ТББ оролцож байна. Жилээс жилд оролцогч сургуулиудын тоо нэмэгдэж, улам өрсөлдөөнтэй, багууд туршлагатай болж байгаа нь уг олимпиадын цар хүрээ өргөжиж байгааг илтгэж байна.
Мэдлэгийн менежментийн IV олимпиадын хөтөлбөр
Менежментийн хөтөлбөр
Олимпиад зохион байгуулах ажлын хэсэг