Мэдлэгийн менежментийн Улсын IV олимпиад МУИС-ийн Бизнесийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж, манай сургуулийн баг тэргүүллээ.
Мэдлэгийн менежментийн олимпиад 4 дэх жилдээбуюу 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр МУИС-ийн Бизнесийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн олимпиадад бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг томоохон 7 их, дээд сургуулийн баг оролцож, мэдлэг чадвараа сорьсноос дараах багууд эхний 3 байрт шалгарчээ. Үүнд:
I байр: МУИС-ийн Бизнесийн Сургууль
II байр: Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
III байр: Улаанбаатар Эрдэм Их Сургууль
Манай сургууль энэхүү олимпиадыг 4 жил дараалан тэргүүлж байгаа бөгөөд энэ удаагийн уралдаанд Менежментийн хөтөлбөрийн багш С.Санасэр багшаар удирдуулсан Бизнесийн менежментийн 4-р ангийн оюутан Т.Гандуулга, Ж.Дашням, Б.Гантулга нар оролцож, тэргүүн байр эзэлж амжилтаа улам бататгасанд халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Мэдлэгийн менежментийн олимпиад нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Business Strategic Games программыг ашиглан багууд цахим орчиндбизнесийн стратегийн шийдвэр гарган өрсөлддөг ба үнэлгээг автомат системээр хийдгээрээ ямар нэг хөндлөнгийн нөлөө орохгүй шударга явагддаг онцлогтой. Жилээс жилд оролцогч сургуулиудын тоо нэмэгдэж, улам өрсөлдөөнтэй, багууд туршлагатай болж байгаа нь олимпиадын явц, үр дүнгээс харагдаж байлаа.
Энэ жилийн олимпиадыг хамтран зохион байгуулагчаар “JCI Leader”байгууллага, “Мэдлэгийн менежментийн сургалт, судалгааны төв” ТББ ажилласан байна. Мөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Бизнес төв, “Нийгмийн ажлын менежмент” сэтгүүл олимпиадыг дэмжиж, хамтран ажилласанд талархаж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.