ХЗС-ийн Оюутны ЭШ-ний хурлын англи хэл дээрх ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД тодорлоо

Share Button

МУИС-ийн ХЗС үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг угтан Олон улсын эрх зүйн тэнхим Оюутны Эрдэм Шинжилгээний Хурлын Англи хэл дээрх Эрх зүйн сэдвийн илтгэл хэлэлцүүлэх салбар хурлыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ХЗС-ийн Эрдмийн танхимд амжилттай зохион байгууллаа. IMG_7332

Хуралд эрх зүйн болон олон улсын эрх зүйн I-V ангийн оюутнууд оролцож эрх зүйн сэдвүүдээр бэлтгэсэн илтгэлээ англи хэл дээр тавин хэлэлцүүлснээс 1-j байранд ОУЭЗ-4 ангийн Т.Төнхнаран  “Ethics of the International Arbitrators and the Code of Ethics for Arbitrator of MINAC”, 2-р байранд ЭЗ- 4 ангийн C. Жавзмаа “Traditional horse racing and issues of child rights”, 3-р байранд ОУЭЗ-5, Эрх зүйн-1 ангийн Э.Очбаяр нар “The features in the Constitution and the way to settle”, Тусгай байранд  ОУЭЗ -4 ангийн С.Булган-Эрдэнэ “Sexual harassment in School”, мөн Онцгой сэдвийн шагналд Эрх зүйн-2 ангийн Н.Цэрэндолгор “Discussing some issues on Student’s Labor” нар тус тус шалгарсан байна. IMG_7131

IMG_7151

IMG_7152

IMG_7302

IMG_7316

Эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж мөнгөн урамшуулал олгохын зэрэгцээ, шүүгчээр уригдан ажилласан Б.Цэлмүүн ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газар, Ромэйн Хэрод “И Эл Си” ХХН, Х.Тэмүүжин “Минтер Эллисон Партнерс” ХХН, С.Ариунтуяа “Лиотта Махони” ХХН болон Энержи Ресурс ХХК, мөн ХЗС-ийн ОУЭЗ-н ангийн төгсөгч Б.Энхмарал (2012), Б.Нямцэрэн (2011) нар оюутнуудын англи хэлээр илтгэх чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэг болон хийсэн судалгааг өндрөөр үнэлж өөрсдийн байгууллагын нэрэмжит шагналыг гардуулсан. IMG_7104

Мон ХЗС-ийн ОУЭЗ-н тэнхимийн багш Б.Тамир, ШУС-ийн ГХТөвийн Ахлах багш Д.Сарантуяа болон зохион байгуулсан хамт олонд талархсанаа илэрхийлье.IMG_7327

IMG_7341

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар