Газарзүйн онол аргазүйн сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна (англи хэл дээр)

Share Button

Screenshot 2015-04-21 10.12.40Сэтгүүлийн нэр: ГАЗАРЗҮЙН АСУУДЛУУД, Газарзүйн онол аргазүйн сэтгүүл

Хэвлэлийн газар: МУИС Пресс хэвлэлийн газар

МУИС Код: 408

ISSN: 2312-8534

Хэвлэлийн тоо: 100 ширхэг

Давтамж: жилд 2 удаа (I,VI сар)

Холбоо барих: a.dorjsuren@num.edu.mn

ГАЗАРЗҮИН АСУУДЛУУД сэтгүүлд эрдэм шинжилгээнии  өгүүлэл бэлдэж илгээх журам эндээс

Нийтэд зарлах нь,

Газарзүйн асуудлууд сэтгүүл 2015 оны VI болон 2016 оны I сард хэвлэгдэх XV, XVI дахь дугаартаа Англи хэлээр өгүүлэл хүлээн авах гэж байгаа тул доорх хуваарийн дагуу өөрийн судалгааны өгүүллээ a.dorjsuren@num.edu.mn хаягаар хүргүүлнэ үү. 

Нийт хүлээн авах өгүүллийн тоо 25 хүртэл байх бөгөөд Сэтгүүлийн Зөвлөлийн зүгээс бүтээлээ Англи хэлээр хүргүүлэхийг зөвлөж байгааг анхаарна уу.

 Судалгааны чиглэлүүд:

Физик газарзүй, нийгэм эдийн засгийн газарзүй, хөгжлийн газарзүй, аялал жуулчлал,  хот төлөвлөлт, газар зохион байгуулалтт, газарзүй зайнаас тандан судлал, зурагзүй, газарзүйн заах аргазүй, цаг уур, уур амьсгал.

Судалгааны өгүүлэл хавсралтанд заасан ерөнхий хэв загвар, эшлэл, зүүлт, номзүй хэрхэн хийх загварын дагуу Майкрософт Вөрд прогммаар бичиж ирүүлнэ үү? Таны өгүүллийг хүлээн авсны дараа Сэтгүүлийн Зөвлөл Сэтгүүлийн ерөнхий шаардлага болон Англи хэлний шаардлага хангахуйц гэж үзвэл тухайн чиглэлийн олон улсын эрдэмтэд рүү хянан магадлагаа хийлгэхээр илгээх болно.

Жич:

– Хэв загвар, эшлэл, зүүлт, номзүйн жагсаалт загварын шаардлага хангаагүй өгүүллийг хүлээн авах боломжгүйг мэдэгдье!

Тус сэтгүүл мөн хэвлэгдсэн номын шүүмж хүлээн авч болох ба номын шүүмж 1,000 үгээс хэтрэхгүй байна. Өөрийн бүтээлдээ шүүмж бичүүлэхийг хүссэн судлаачид номын 2 хувийг тус сэтгүүлийн зөвлөлийн хаягаар ирүүлнэ үү.

– Хянан магадлагааны зардалд 15,000 (1 удаа), 30,000 (2 удаа) төгрөгний хураамжтай бөгөөд хянан магадлагаа хийсэн эрдэмтэнд төлөгдөх болно.

– Нэг өгүүлэл хэвлүүлэх зардлыг 1 хар цагаан нүүр хуудасанд 4500 төгрөгөөр тооцох ба инфляцын түвшнээс хамаарч энэ дүнд өөрчлөлт орж болно.

– Аливаа зураг, диаграм, хүснэгтийг өнгөтөөр хэвлэх бол холбогдох зардлыг Сэтгүүлийн Зөвлөлөөс лавлаарай.

– Сэтгүүлийн Зөвлөлд хандан Англи эхээ хянуулах үйлчилгээг авч болох бөгөөд 5,000 төгрөгний төлбөртэй байх болно.

– Өгүүлэл хүлээн авч хянасны дараа танд цахим шуудангаар өгүүллийн нийт нүүр хуудсын тоог баталгаажуулан мэдэгдэх бөгөөд үүний дараагаар төлбөрөө төлөхийг зөвлөж байна. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй буюу баримтаа ирүүлээгүй нөхцөлд өгүүллийг хэвлэлтэд шилжүүлэхгүй болохыг анхаарна уу.

– Нэмэлт мэдээлэл авах бол a.dorjsuren@num.edu.mn хаягаар холбогдоно уу. 

Газарзүйн Асуудлууд Сэтгүүлийн Зөвлөл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар