Багшийн ангийн оютнуудын дунд зохиогдох ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна

Share Button

МУИС-ийн Мэргэжлийн Дидактикийн Сургалт Судалгааны Төвөөс багшийн хөтөлбөрт суралцаж буй бакалаврын ангийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 05 дугаар сарын 01-нд зохион байгуулах тул эрхэм хүндэт оюутан та бүхнийг өргөнөөр оролцож судалгааны ажлаа хэлэлцүүлэхийг урьж байна.

Илтгэлийг 15 минутын хугацаанд илтгэнэ. Асуулт хариулт илтгэгч бүрд 5 минут байна. Үзүүлэх материалыг MS Power Point программыг ашиглан бэлтгэнэ. Эрдэмш инжилгээний бага хуралд хэлэлцүүлэгдсэн шилдэг илтгэлийн эхний 3-н байрыг шагналд тодорхойлно. Үүнд:

I байр: 200.000 төгрөг

II дугаар байр 150.000 төгрөг

III дугаар байр 100.000 төгрөг

Түүнчлэн тус хуралд оролцсон, зохих шаардлага хангасан илгэлийг МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлийн ээлжит дугаарт нийтлүүлнэ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцох сонирхолтой оюутнууд дор дурдсан хугацаанд e-mail хаягаар өөрсдийн мэдээллийг урьдчилан илгээнэ үү. 

Оюутнуудын мэдээллийг хүлээж авах электрон шуудангийн хаяг:

odkoo_0310@yahoo.com

Оюутны мэдээлэл, хүлээж авах хугацаа:

4-р сарын 27-ны өдрийг хүртэл оюутны овог, нэр; удирдагч багшийн овог, нэр; илтгэлийн нэр, мэргэжлийн чиглэл, утасны дугаарыг хүлээж авна.

4-р сарын 29-ний өдрийг дуустал хуралд оролцох илтгэлийн материал(ppt)-ыг хүлээж авна. 

Хэзээ: 2015 оны 5-р сарын 1-ний өдөр 14:00 цаг

Хаана: МУИС-ийн II байр 320 тоот 

Холбоо барих утасны дугаар:95160116 (МДССТ-ийн аргазүйч Д.Одгэрэл)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар