Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Боловсролын газар, Монголын их дээд сургуулиудын концерсиум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, “Мишээл Групп” ХХК хамтран Монголын боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчилах, их дээд сургууль коллежид элсэгчдэд мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2015” нэгдсэн үзэсгэлэн 2015 оны 4 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж МУИС Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтүүд, ОХ-ны гишүүд оролцлоо.
МУИС-ийн 2015 оны элсэлтийн журам, Бүрэлдэхүүн сургуулийн танилцуулга, мэргэжлийн хөтөлбөрүүд болон оюутанд олгож буй боломжуудыг сурталчилан элсэгчдийн сонирхсон асуултад харилт өгчээ.
Үзэсгэлэнгээр төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд, МСҮТ болон гадаадын их дээд сургууль, хэлний сургалтын төв зэрэг байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, сургалтын хөтөлбөр болон мэргэжил сурталчилах, танилцуулга тараах, урлагийн тоглолт гэх мэт элсэгчдэд зориулсан олон үйл ажиллагаа болж өндөрлөлөө.