Эмэгтэйчүүдийн хорих ангид өдөрлөг зохион байгуулна

Share Button

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутнуудын санаачилгаар ШУС-ийн Социологи, Нийгмийн ажилтны тэнхимийн багш, мэргэжлийн ангийн оюутнууд тэргүүтэй зочид, албаны хүмүүс ШШГЕГ-ын харьяа Хорих 407-р ангид 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр “Оюуны нэг өдөр” өдөрлөгийг зохион байгуулна.

Өдөрлөгийн хүрээнд Хорих 407-р ангийн албан хаагч, ялтнуудад сургалт лекц уншиж, зохион байгуулагчдийн цуглуулсан номыг тус байгууллагын “Номын сан”-д хандивлахаар төлөвлөжээ.

ШУС-ийн Нийгмийн ажилтны III ангийн оюутнууд “Хорих байгууллагатай ажиллах нийгмийн ажил” хичээлийн хүрээнд Я.Отгонбаяр багшийн удирдлага дор өдөрлөгт оролцож, дадлагажих боломж бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой ажил болж байна.

Өдөрлөгийг зохион байгуулахаар ОУХНУС-ийн оюутнууд, ШУС-ийн оюутнууд, СНА-ны дарга Ч.Ундрам, Профессор Н.Алтанцэцэг, Доктор Б.Гэрэл, Я.Отгонбаяр болон Гранд хамтлагийн дуучин, СТА В.Гантулга нарын бүрэлдэхүүн ажиллана.

MN0023

МД Оюутны Холбоо

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар