МУИС-ийн Түүхийн тэнхим, Хаан банк сан, “Тэнгэрийн хэвтэр” ТББ-ын хамтран зохион байгуулж буй “Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2015 оны 04 сарын 27-ны өдрийн 14:00 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхарын хурлын танхим (№439 тоот)-д болно.
Эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Түүхийн тэнхим, Ази судлалын тэхим, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУБИС-ийн Түүхийн тэнхим, ШУТИС-ийн эрдэмтэн, багш, судлаач нар монголчуудын байгаль хамгаалах уламжлал, хууль цааз, монголын эртний нүүдэлчид ба байгаль орчин, Түүхэн уур амьсгал ба МЭӨII-I мянганы Монгол орон, монголчуудын ус хамгаалах ёс, монголчуудын овоо шүтлэг, монголчуудын байгаль хамгаалах мэдлэг орчин үед, монгол-япончуудын байгалиа дээдлэх уламжлал, шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Холбоо барих утас: 99254848
e_jigmed@yahoo.com