2015 онд МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам батлагдсанаар сургуулийн элсэлтийн бодлогод хэд хэдэн онцлог шинэ нөхцөл байдал үүссэн билээ. Тухайлбал,
- Элсэлтийг орон даяар зохион байгуулах болсноор УБ хотод МУИС бие даан, харин орон нутагт МИДСК-тай хамтран элсэлт зохион байгуулдаг өмнөх зохицуулалт бүрэн өөрчлөгдсөн,
- Элсэлтийн бүртгэлийг урьдчилсан байдлаар харьцангуй удаан хугацаанд бүртгэдэг болсон,
- Мэргэжлийн нэг хөтөлбөрт бус бүрэлдэхүүн сургуулиар цогц хөтөлбөрт бүртгүүлэн элсэж, Ерөнхий суурийн тодорхой хичээл судалсны дараа мэргэжлээ сонгох боломжоор хангагдсан зэрэг шинэлэг өөрчлөлтүүд гарсан юм.
Иймээс МУИС-ийн эдгээр онцлогийг нийт элсэгчдэд хот хөдөө орон нутагт таниулах үйл ажиллагаа ийнхүү 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын сүүл хүртэл орон даяар өрнөх юм. Одоогоор Баянзүрх дүүргийн 3 сургуульд танилцуулга арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Өнөөдөр Сургалтын албаны мэргэжилтнүүд Өмнөговь, Дундговь аймгуудыг зорилоо.
Мөн энэ үеэр сургалт, эрдэм шинжилгээ, оюутны үйлчилгээний давуу тал, өөрийн оюутанд олгодог хөгжин дэвших бодит боломж бололцоог таниулж, зөвлөгөө тусламж үзүүлнэ.
Элсэлтийн танилцуулга