Мэргэжлээ хэрхэн сонгох вэ уулзалт
Энэ удаагийн Мэргэжлээ хэрхэн сонгох вэ сэдэвт уулзалтаар Газарзүй, Байгаль орчныг зайнаас тандан судлал, Урлаг судлал хөтөлбөрүүдээр ярилцлага хийх гэж байна. Энэ хөтөлбөрөөр сурах гэж байгаа болон төгсөж байгаа оюутнуудыг өргөнөөр хамрагдахыг урьж байна. Уулзалт:
4 сарын 29-ний Лхагва 12:30-13:30
Хаана: МУИС-ийн II байр “A заал”
Хөтөлбөр: Газарзүй, Байгаль орчныг зайнаас тандан судлал
Зочин: Б.Алтангэрэл “Ногоон титэм” байгаль орчны шинжилгээний лабораторийн захирал, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны зохицуулагч
Зочин:С.Эрдэнэцогт
5 сарын 1-ний Баасан 12:30-13:30
Хаана: МУИС-ийн II байр “А заал”
Хөтөлбөр: Урлаг судлал
Зочин: С.Эрдэнэцогт “Монголын Урлагийн Зөвлөл”-ийн Урлагийн хөтөлбөрийн захирал