Кангвоны Үндэсний Их Сургуулийн 2015-2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

1675189545_58880743f4Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

Шаардагдах материалууд : /Англи эсвэл Солонгос хэлээр бэлдэнэ/ 

  1. Өргөдлийн маягт татах 
  2. Суралцдаг нь үнэн эсэхийг тодорхойлсон захиа
  3. Дүнгийн хуулбар
  4. Сургуулийн дэмжсэн захиа
  5. Гадаад паспортын хуулбар
  6. Суралцах төлөвлөгөө

Сургалт : Солилцооны оюутнуудын сонгосон курсээс хамааран Англи эсвэл Солонгос хэлээр явагдана.

2015 оны хичээлийн жилийн хаврын семестер : 3 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын сүүл хүртэл.

Зуны амралт : 6 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын сүүл үе хүртэл.

Намрын семестер : 9-12 сарын дунд үе

Өвлийн амралт : 12 дугаар сарын сүүлээс 2 дугаар сарын сүүлч хүртэл      

Суралцах хугацаа : Нэг буюу хоёр семестер

Тэтгэлэг : Солилцооны оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Нэг оюутныг байраар хангана.   

Солилцооны оюутнуудад Солонгос хэлний анхан шатны курс үнэгүй /кредитгүй/. Мөн ажлын цагаар Инчёон нисэх онгоцны буудлаас тосч авна.

Бүх солилцооны оюутнууд эрүүл мэндийн даатгалыг БНСУ-д хийлгэнэ. Даатгал нь 6 сарын хугацаатай бол 80,000 вон, 1 жилийн хугацаатай бол 130,000 вон болно. Үүнийг оюутан өөрөө хариуцана.    

Хэрэв оюутан эх орондоо даатгуулбал, даатгалын гэрчилгээг /Англи хэлээр/ хавсаргана.

Найз нөхрийн хөтөлбөр /Кангвон Их Сургуулийн оюутнуудад/ нь солилцооны оюутнууын их сургуулийн амьдралд туслах

Нэг семестрын хоол болон байр нь :

4 сар /нэг семестер/ : 450,000+700.000 вон

2 сар /амралтын/ : 250,000+550.000 вон.  

Өргөдлийн маягт хүлээн авах сүүлийн хугацаа :  Оюутнууд бүрдүүлсэн материалуудаа нэг PDF file болгоод 2015 оны 5 дугаар сарын 14-ний дотор www.studentaffairs.num.edu.mn хаягаар илгээнэ, мөн заасан хугацаанд цаасаар хичээлийн I байрны 219 тоотод авчирч өгнө үү.    

Асуулт гарвал  77307730-1139 дугаар руу залгаарай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар