“Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” шилдэг илтгэлийн уралдааны удирдамж

Share Button

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон Сэлэнгэ аймгийн харъяат  дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуучуудын дунд зохион байгуулдаг “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдааныг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр  хүртэл зарлаж байна.  

Уралдааны зорилго:

 Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх, эдийн засагт тулгуурласан хөгжлийн гарц, боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон шинэ санаа, санаачлагыг нээн гаргаж, цаашид хэрэгжүүлэхэд уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ:

Сэлэнгэ аймгийн харьяат  дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуус оролцоно.

Илтгэлийн  сэдэв:

Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ, фермерийн аж ахуй, мэдээллийн технологи зэрэг  бүхий л салбар чиглэлийн сэдэв сонгон оролцоно.  

Тавигдах шаардлага:

 -А4 бичгийн цаасан дээр мөр хоорондын зай 1.5 Arial-р шивсэн 10-15 хуудас

 -Аймгийн хөгжлийн боломж нөхцлийг бодитойгоор дүгнэж, оновчтой тодорхойлсон шинэ санаа, санаачлага, үр өгөөжтэй санал дэвшүүлсэн байх

  -Утга найруулга сайтай тооцоо судалгаанд үндэслэсэн товч тодорхой байх

  -Уралдаанд оролцох илтгэл нь багаар болон ганцаарчилсан хэлбэрээр байж болно.

  Илтгэлхүлээн авах хаяг:

– Бичвэрээр: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар

– Е-Мэйл:oyun@selenge.gov.mn

Лавлах утас-70363124 70362150,  703631998 99814380, 99053393, 91192019

/Энэхүү уралдааны удирдамжийг www.selenge.gov.mn сайтад байршуулсан/.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд уран бүтээлчид оролцож,  Сэлэнгэ нутгийн оюутан залуучуудын уулзалт, өдөрлөг зохион байгуулна.

Шагналын сан:

            1-р байр- аймгийн Засаг даргын өргөмжлөл, 500.0мян төгрөг

            2-р байр-аймгийн Засаг даргын өргөмжлөл, 300.0 мян төгрөг

            3-р байр-аймгийн Засаг даргын өргөмжлөл, 200.0 мян төгрөг

Уралдааны II шатанд шалгарсан 20 оролцогч бүрийг дурсгалын зүйлээр урамшуулна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар