МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн тэнхимийн нээлттэй их семинарт та бүхнийг урьж байна. Судалгааны их семинар 2015 оны 5-р сарын 8-ны өдөр 14:00 цагт МУИС-ийн хичээлийн 7-р байрны 307 тоот танхимд болно.
Их семинарт докторын судалгааны ажлын үр дүнгээр дараах илтгэлүүд хэлэлцэнэ:
- МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн докторант С.Мөнхнаран. Сэдэв: “Хотын ногоон бүсийн шинэчилсэн загвар дахь газар ашиглалтын тогтолцоог бий болгох нь“
- МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн докторант Ц.Базарханд. Сэдэв: “Нийслэлийн бүс нутгийн орон зайн төлөвлөлтийн үндсэн асуудлууд”
- ХААИС-ийн Агро Экологийн Сургуулийн докторант И.Мягмаржав. Сэдэв: “Хустайн БЦГ-ын хөрсний чанар, төлөв байдлын судалгааны үр дүн”
Нээлттэй их семинарт сонирхсон эрдэмтэн, судлаачдыг оролцохыг урьж байна.
Газарзүйн тэнхим