МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Орчуулгазүйн профессорын багаас зохион байгуулах “Монголын үе үеийн орчуулагчдын бүтээл туурвил” сэдэвт эрдэм шинжилгээний IV бага хуралд эрдэмтэн багш, дуун хөрвүүлэгч, орчуулга судлаач Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Эрдэм шинжилгээний хурал 2015 оны 5–р сарын 23-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн I байрын Эрдмийн дугуй танхимд болно.
Хуралд оролцогчид илтгэлийн сэдвээ 2015 оны 5-р сарын 13-ны өдрөөс өмнө МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Орчуулгазүйн багт ирүүлэх бөгөөд хуралд тавих илтгэлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр бэлтгэж, 2015 оны 05-р сарын 15-ны өдрийн дотор доорх хаягаар хүргэнэ үү.
Илтгэлийн шаардлага:
1. Илтгэл А4 цаасан дээр 5-8 нүүр байна. Үсгийн фонд Times New Roman, үсгийн хэмжээ нь сэдэв 14, илтгэгчийн нэр 12, товчлол 10, бичлэг 12, мөр хоорондын зай 1.5, догол мөр 1 tab байна.
2. Хэвлэмэл илтгэл дараах бүтэцтэй байна.
- Илтгэлийн нэр ба илтгэгчийн нэр
- Ажлын гол агуулга, үр дүнг тусгасан товч агуулга
- 5-аас доошгүй түлхүүр үг
- Үндсэн агуулга
- Дүгнэлт
- Ишлэл зүүлт, ашигласан номын жагсаалт
- Резюме / Summary
Жич: Хурлын үеэр тавих илтгэлийг ppt хэлбэрээр бэлтгэнэ үү.
Анхааруулга:
– Эрдэм шинжилгээний илтгэлээр тодорхой асуудал, санал дэвшүүлж, судалгаа явуулсан байна.
– Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.
– Илтгэлээ заасан цагт багтаан хэлэлцүүлэхийг тооцож бэлтгэнэ үү.
– Илтгэлүүд Орчуулгазүй №5-д хэвлэгдэх тул зааврын дагуу эхээ бэлтгэх шаардлагатайг анхаарна уу.
МУИС, ШУС, ХУС, Орчуулгазүйн профессорын баг
Цахим шуудан: ghssorchuulgazui@yahoo.com
Утас: 95685748, 91011511