Багшийн ангийнхан судалгааны илтгэлээрээ оновчтой, шинэлэг санаанууд дэвшүүлжээ

Share Button

МУИС-ийн Мэргэжлийн Дидактикийн Сургалт, Судалгааны Төвөөс багш мэргэжлээр суралцаж буй бакалаврын ангийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны тавдугаар сарын 1-нд зохион байгуулж ШУС-ийн хими, биологи, газарзүй, түүх, нийгмийн ухааны багшийн 2, 3, 4-р ангийн оюутнуудын 9 илтгэл хэлэлцэгдсэнээс “Интерактив самбарыг химийн хичээлд хэрэглэх зарим боломжийг туршсан дүн” илтгэлээрээ Х.Сүхбат 1-р байр, “Математикийн хичээлд цахим хэрэглэгдэхүүн ашиглах нэгэн хувилбар” сэдэвт Л.Янжинлхамын илтгэл 2-р байр, Г.Пүрэвмаагийн “Химийн урвал сэдвийн хүрээнд 9-р ангийн сурагчдын гаргадаг алдааг судалсан дүнгээс” сэдвээр тавьсан илтгэл 3-р байрт шалгарсан байна.IMG_2366

IMG_2370

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУС-ийн химийн тэнхимийн багш Н.Оюунцэцэг, ШУС-ийн математикийн тэнхимийн багш Ц.Навчаа, ШУС-ийн БССТ-ийн багш Б.Болдсүрэн нар агуулга шинжлэх ухааны түвшин, үр дүн, шинэлэг тал, онол практикийн ач холбогдол, илтгэсэн болон асуултад хариулсан байдал зэрэг гол шалгууруудыг үндэслэн 16 илтгэлээс 9-ийг нь хэлэлцүүлэхээр шийдвэрлэж улмаар дээрх байрыг эзлүүлжээ. IMG_2385

IMG_2386

Хуралд хэлэлцэгдсэн судалгааны илтгэлийн сэдвүүдтэй танилцана уу.Screenshot 2015-05-04 09.32.35

Багшийн ангийн оюутнуудын дунд анх удаа болж буйгаараа онцлог энэхүү ЭШ-ний хурлыг цаашид уламжлал болгон жил бүр зохиохоор МДССТ ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгасан байна. Бакалаврын түвшний оюутнуудаа ажил дээр гарахаас өмнө, салбарынхаа хүрээнд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, шинэлэг санаа сэдлийг бүтээлчээр олж нээх, улмаар энэ чиглэлдээ анхаарч, ажил хэрэг болгох нөхцөл бүрдэж буй юм. Эрдэм шинжилгээний хурал нь оюутнуудад судалгаа хийх, илтгэх ур чадвараа хөгжүүлэхэд нь гол хөшүүрэг, түлхэц болж, тухайн салбарынхаа эд эсэд нь хүртэл хүрч ойлгох нөхцөлийг шаарддагаараа гүн ач холбогдолтой билээ. Та бүхэн дараа жил илүү бүтээлч, шинэлэг санаа шийдэлтэйгээр оролцоорой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар