“Strengthening Legal Clinic Capacity: Best Practices”
International Conference”
2015.05.05
Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн клиник сургалт үүсч хөгжсөний 15 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан Монгол Улс, БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд Азийн хууль зүйн клиникийн холбооны төлөөлөл оролцсон Олон улсын Бага хурал 2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Тус хуралд Хууль зүйн клиникийн үндэсний болон бүс нутгийн хөгжил, цаашдын чиг хандлага, шилдэг туршлагын талаар дотоодын болон гадаадын эрдэмтэд, судлаачид хэлэлцэх бөгөөд Үүнд:
-БНХАУ-ын хууль зүйн клиник сургалтын хорооны Орлогч захирал, Улс төрийн шинжлэх ухаан, эрх зүйн Хятадын их сургуулийн профессор Шенжиан Шү “Хятадын хууль зүйн клиникийн шилдэг туршлага” сэдвээр,
-ОХУ-ын Буриадын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Тышкенова Айгуль Григорьевна “Буриадын их сургуулийн дэргэдэх “Хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх” клиник төвийн туршлага” сэдвээр,
-“Зүүн өмнөд Азийн улсуудын иргэдийг холбох гүүр” байгууллагын эрхлэгч Венди Морриш “Зүүн Өмнөд Азийн бүсийн хууль зүйн клиникийн хөгжил” сэдвээр,
-Мөн уг байгууллагын Төслийн захирал Брюс Ласки болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн багш Ц.Цогт нар “Үндэсний болон бүс нутгийн харилцаа холбоо тогтоох, бэхжүүлэх боломж” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг явуулах болно.
Түүнчлэн Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч Н.Туяа, “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн эрхлэгч, багш М.Ариунаа, “Их Засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш А.Батбаатар, Хүний эрх, хөгжил төвийн Хүний эрхийн нөлөөллийн хөтөлбөрийн ажилтан Н.Байгальмаа нар Монгол Улс дахь хууль зүйн клиник сургалтын төлөв, хандлага, тулгамдаж буй бэрхшээл, асуудлын талаар илтгэлээ хэлэлцүүлнэ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв