МУИС-ийн оюутнуудын бүтээсэн кино “Сүүн зам” наадмаас Дэд байрын шагнал хүртлээ

Share Button

Найрамдал Ротакрат клуб “Сүүн зам” төслийнхөө хүрээнд хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад уриалсан богино хэмжээний кино бүтээл шалгаруулах уралдаанд 46 бүтээл оролцсоноос МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн оюутан Б.Эрдэнэ, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн оюутан Б.Цолмон, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Г.Мэндхүү нарын хамтын “Юу ч хийгээгүй, ээжээ” бүтээл Дэд байрын шагнал хүртлээ.11196290_928734290523110_8072148242468206043_n

Тэмцээний эхний шатанд шалгарсан 17 киног “Тэнгис” кинотеатрын дэлгэцээр үзүүлж шүүгчид дүнгээ гаргажээ. Оюутнууд маань уг бүтээлээ хийхдээ МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн сургалтын телестудийг бааз суурийг ашигласан байна. Уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг олон нийтийн сүлжээнд байрлуулж олны хүртээл болгосон байна. Мөн Найрамдал Ротакрат клуб уралдаанд шалгарсан бүтээлүүдийг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж, хүүхдийг хүчирхийлэхээс урьдчилан сэргийлэх сургалтандаа ашиглах ажээ.

 “Юу ч хийгээгүй, ээжээ” богино хэмжээний киног энэ холбоосоор үзнэ үү.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар