“Монгол, Хятадын Иж бүрэн түншлэлийн стратегийн түншлэлийн харилцааны явц, сорилт, боломж” сэдэвт ЭШ-ний хурал болно

Share Button

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль, БНХАУ-ын Монгол судлалын хүрээлэнтэй хамтран  “Монгол, Хятадын Иж бүрэн  стратегийн түншлэлийн харилцааны   явц, сорилт, боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг  2015 оны 5 дугаар сарын 8-нд зохион байгуулна. Page2

            Эрдэм шинжилгээний бага хуралд хятадын талаас БНХАУ-аас Монголд улсад сууж байсан элчин сайд Хуан Зякуй, Гоа Шумао, ӨМИС-ийн Монгол судлалын дээд хүрээлэнгийн сургуулийн захирал, БНХАУ-ын Монгол судлалын хүрээлэнгийн дарга Баярмэнд,  БНХАУ-ын Монгол судлалын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Түмэнцэцэг, Яньбянь их сургуулийн Эдийн засгийн удирдлагын сургуулийн захирал Ли Жунлинь, дэд захирал Цюань Жэнань зэрэг эрдэмтэн, судлаачид, монголын талаас  МУИС-ийн ОУХНУС-ийн доктор профессор  Н.Алтанцэцэг,  Б.Санжмятав, Д.Отгончимэг, С.Энхцэцэг, ШУА-ийн ОУХХ-ийн захирал Шинжлэх ухааны доктор Ж.Баясах, тус хүрээлэнгийн ахлах ажилтан доктор Ч.Батцэцэг, ГХЯ-ны Дипломат Академийн дэд захирал доктор Ц.Батбаяр, Шинжлэх ухааны доктор Г.Төмөрчулуун зэрэг хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

               “Монгол, Хятадын Иж бүрэн  стратегийн түншлэлийн харилцааны   явц, сорилт, боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны “Эрдмийн дугуй танхим”-д болно.

                                                             МУИС-ийн ОУХНУС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар