Компьютерийн сүлжээний мэргэжлийн улсын V олимпиад болон Компьютерийн сүлжээний инженерүүдийн ур чадварын анхдугаар тэмцээн тавдугаар сарын 2-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр амжилттай болж өндөрлөлөө.
Компьютерийн сүлжээний оюутны V олимпиадад 4 сургуулийн 10 баг оролцсоноос хувийн дүнгээр
– МУИС-ийн ХШУИС-н М.Эрдэнэчулуун (КС-4 анги) – 70.98 оноогоор – 1-р байр
– МУИС-ийн ХШУИС-н М.Пүрэвсүх (КС-4 анги) – 65.85 оноогоор – 2-р байр
– МУИС-ийн ХШУИС-н Б.Чойжилсүрэн (КС-4 анги) – 63.99 оноогоор – 3-р байр
– МУИС-ийн ХШУИС-н М.Тэргэл (КС-3 анги) – 63.33 оноогоор – Тусгай байр
– МУИС-ийн ХШУИС-н Т.Баясгалан (КС-4 анги) – 63 оноогоор – Тусгай байр тус тус эзэлсэн бол
Багийн дүнгээр:
– МУИС-ийн ХШУИС-н Сүлжээ бусниулагчид баг 364 оноогоор – 1-р байр
– МУИС-ийн ХШУИС-н Академик донтонгууд баг 342 оноогоор – 2-р байр
– МУИС-ийн ХШУИС-н T.T.L баг 252 оноогоор 3-р байранд тус тус шалгарлаа.
Энэ жилийн хувьд МУИС-ийн ХШУИС болон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулсан бөгөөд цар хүрээгээ өргөжүүлж Компьютерийн сүлжээний инженерүүдийн ур чадварын анхдугаар тэмцээнийг санаачилснаараа онцлог байв. Уралдааны дүн гарахад,
1-р байр Юнител ХХК – Ж.Алтай
2-р байр Мобиком Корпораци ХХК – Э.Улсболд
3-р байр Юнивишн ХХК – Г.Мөнхбат
Тусгай байр Үндэсний хөрөнгө оруулалтын банк – Б.Баянбаатар
Тусгай байр Smart Green Technology LLC – М.Отгонбаяр нарын инженерүүд шилдгээр тодорчээ.