Энэ жилийн Улсын газарзүйн XXI олимпиад Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2015 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд болж МУБИС, МУИС, Газарзүй-Геэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн багш нараас бүрдсэн зохион байгуулах хорооны гишүүд Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Бор-Өндөр цогцолбор сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа. Олимпиадад аймаг, нийслэлээс шалгарсан 30 багш, 29 сурагч оролцсоноос
сурагчдын төрөлд:
1-р байр: И.Халиунаа (Сүхбаатар 1-р сургууль)
2-р байр: Н.Өнөржаргал (Говь-Алтай Хантайшир-Эрдэм сургууль)
Ц.Бат-Эрдэнэ (Увс аймаг 1-р сургууль)
3-р байр: О.Анхбаяр (Дорнод Хан-Уул цогцолбор сургууль)
Э.Энхтүшиг (Төв аймаг, Баянчандмань)
Б.Цэнд-Аюуш (Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль)
Багшийн төрөлд:
1-р байр: А.Сансартуяа (Хөвсгөл, Эрдмийн далай ЦС)
2-р байр: Л.Отгонсүрэн (Улаанбаатар, Их Засаг лицей сургууль)
3-р байр: О.Энхтуул (Улаанбаатар, Чингэлтэй) нар тус тус эзэлжээ.
Олимпиадын асуулт, даалгавар нь онол, дадлага болон мултимедиа тестээс бүрдсэн нь олон улсын газарзүйн олимпиадын жишигт нийцэж өмнөх олимпиадаас онцлог болсон байна. Олимпиадыг Бор-Өндөр сумын цогцолбор сургууль, засаг даргын тамгын газрын хамт олон өндөр түвшинд зохион байгуулсан нь нийт оролцогчдын талархлыг хүлээж байв.Улсын Газарзүйн олимпиадыг Зохион байгуулах хороо, МУБИС, МУИС, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын Газарзүйн нийгэмлэг, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, Монголын Газарзүйч залуучуудын холбоо, Бор-Өндөр цогцолбор сургууль, Засаг даргын тамгын газар, Уулын баяжуулах үйлдвэр зэрэг байгууллага, хамт олон туслалцаа үзүүлж дэмжиж ажиллалаа. Олимпиадад амжилттай оролцсон нийт багш сурагчид болон Б.Алтансүх захиралтай Бор-Өндөр цогцолбор сургуулийн хамт олонд ажил хөдөлмөрт нь амжилт хүсье
Газарзүйн олимпиад зохион байгуулах хороо