НШУС-ийн Социологи-нийгмийн ажлын тэнхим хүүхдийн халамжийн хувилбарт үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгууллаа. Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь хүүхдэд зориулсан нийгмийн халамжийн хувилбарт үйлчилгээг сайжруулах нь” төслийн хүрээнд зохиогдсон тус сургалтанд днд сургуулиудын нийгмийн ажилтнууд хамрагдлаа. Сургалтанд Итали улсын “Амичи дэй Бамбини” олон улсын байгууллагын мэргэжилтэн болон бусад мэргэшсэн сургагч багш нар “Хүүхдийг гэр бүлд нь буцаахуй”, “Асралт гэр бүл”, “Хүүхэд үрчлэлт” гэсэн гурван багц сэдвээр хичээл заалаа.
Сургалтанд суусан мэргэжилтнүүд Монголын хүүхэд хамгааллын тогтолцооны шинэчлэл хийгээд хүүхдийн халамжийн хувилбарт үйлчилгээний үндсэн ойлголт, бүтэц, үе шат, онцлог зэргийн талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсноор салбарынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга барилыг эзэмшиж байгаа нь энэ үйл ажиллагааны гол ач холбогдол юм хэмээн зохион байгуулагчид нь ярив.