“ЭРДМИЙН БАЯР”-ЫГ ЗӨВ БОЛОВСОН ТЭМДЭГЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Share Button

sbd_logoИХ, ДЭЭД БОЛОН КОЛЛЕЖ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ОЮУТАН, СУРАГЧИД ТА БҮХЭН “ЭРДМИЙН БАЯР”-ЫГ ЗӨВ БОЛОВСОН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХ, ЭГЧ НАРААС НЬ ДАРААХ УРИАЛГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА… 

  1. Оюутан, сурагчид та бүхэн “Эрдмийн баяр”-ыг сурсан мэдсэн мэдлэгээ багш, хамт олон, эцэг, эх гэр бүлдээ болон бусдад тайлагнах, сурталчлах байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх
  2. Нийслэлийн ногоон бүс, хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад анги хамт олноороо явахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  3. Хотын ойролцоох ногоон бүсэд амралт, зугаалгаар явахад ойн хээрийн түймэр, гал, усны аюулаас урьдчилан сэргийлье.
  4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн өөрсдийн эд зүйлийг хямагдаж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмж байх
  5. “Эрдмийн баяр”-ыг гэмт хэрэг, зөрчилгүй амар тайван, зөв боловсон тэмдэглэн өнгөрүүлье

СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИИН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС

УТАС:102, 70120137

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар