“Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээл дээр богино хэмжээний кино уралдаан зохион явууллаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан, бэлтгэл магистрантуудын дунд “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийн хүрээнд онолын мэдлэгээ практикаар бататгах, бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг богино хэмжээний кино уралдаан 3 дахь хавраа амжилттай зохиогдлоо.  

Turuulsen bag 2015 (1)Тэргүүн байр эзэлсэн баг хамт олон

Кино уралдаанд ирсэн 8 бүтээлийг тус сургуулийн багш нараас бүрдсэн комисс шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээ, агуулга ач холбогдлоор бусдыгаа хошуулчилсан багуудыг шалгаруулсан. Э.Онон ахлагчтай 3-3 ангийн баг тэргүүн байр, Ш.Нандин-Эрдэнэ ахлагчтай 3-5 ангийн баг дэд байр, С.Дөлгөөнсүрэн ахлагчтай бэлтгэл магистрантурын анги гутгаар байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа. 

Дипломат ёслол, бизнесийн ёс горимын талаар гадаад харилцааны ажилтнуудын анхаарах ёстой хэм хэмжээг сургамжтай, бас хөгжилтэй хэлбэрээр илэрхийлсэн богино хэмжээний эдгээр кино нь энэ мэргэжлээр суралцаж буй оюутнуудад гарын авлага болохоос гадна оюутан насны мартагдашгүй дурсамж, сургуулийн түүхийн нэгээхэн хэсэг болж үлддэгээрээ ач холбогдолтой юм.

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг доорхи линкээр орж сонирхоно уу.  https://www.dropbox.com/s/m3l0eg1qdtbnix1/talk%20show.mpg?dl=0

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар