МУИС-ийн Захиргаа, Бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албаныхны анхааралд

Share Button

51 (1)Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5 ба 10 дугаар сарын хоёр дахь долоон хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгон зарласантай холбогдуулан 2014 оноос МУИС нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажиллаж, мод тарьж эхэлсэн билээ. 

  Энэ жил “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр”-өөр Захиргааны бүх алба хэлтэс болон Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албадыг оролцуулан МУИС-ийн нэрэмжит төгөл байгуулахаар ажиллаж байна.

 Уг арга хэмжээ нь 2015 оны 5 дугаар сарын 9-ний Бямба гарагт болох бөгөөд өглөө 9:00 цагт 1-р байрны үүднээс ажилчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү хүргэх автобус хөдлөх тул цагаас өмнө амжиж ирсэн байна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар