Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Тэтгэлэг болон суралцах сургуулийн тухай мэдээллийг эндээс (80.65 KB) үзнэ үү.
Бакалаврын сургалтад:
Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл
Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан 18-25 насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.
– Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй
– БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан
– БНХАУ-ын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж буй Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны дотор бүртгүүлнэ.
Үүнд:
– иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/
– шалгалтын хураамж 10000 төгрөг
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү: http://www.meds.gov.mn/SM1516
МУИС-ийн Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба бүртгүүлсэн оюутны баримт бичгийг хураамжийн хамт 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр МУИС хичээлийн 1-р байрны 219 тоот Б.Энхжаргалд хүргүүлнэ.