2015 оны тавдугаар сарын 9-ний өдрийн Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрөөр МУИС-ийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн ногдол талбайдаа 100 мод тарьж их сургуулийнхаа нэрэмжит Ногоон төгөлийг тэллээ.
МУИС нь өмнөх жилээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажилллаж эл ажлыг эхлүүлсэн билээ. Мод тарих нь агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хөрсний бохирдлыг саармагжуулах, бүр цаашилбал байгаль орчинд нүүрлээд буй олон аюулаас сэргийлэх, арилгах өндөр ач холбогдолтой. Иймдээ ч үр хойчдоо эрүүл амьдрал бэлэглэж байгаа уг утгаараа нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойчдоо буян үйлдэж буй хэрэг хэмээдэг бизээ. МУИС-ийн үйл хэрэг тарьж буй мод лугаа адил цэцэглэн, дэлгэрэх болтугай.
“Бүх нийтээрээ мод тарих Үндэсний өдөр”-ийн нээлтийн ажиллагаа
МУИС-ийн нэрэмжит төгөл байгуулах үйл явц
ХААЛТЫН АЖИЛЛАГАА
Мод тарихад сайн дураар хүрэлцэн ирсэн хүн бүрт ТАЛАРХАЛ гардуулав