Гадаад хэлний төвийн багш нар хуралдлаа

Share Button

Untitled-12015 оны 5 дугаар сарын 9-нд МУИС-ийн ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний төвөөс “Их дээд сургуулийн хэлний мэргэжлийн бус ангийн англи хэлний сургалтын өнөөгийн байдал” сэдэвтэрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Тус хуралд ШУТИС-ийн ГХИ, Англи хэл судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС, Гадаад хэлний төв, Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн эрдэмтэн багш нар оролцож, боловсрол судлал-гадаад хэл заах арга зүй, хэл шинжлэл чиглэлээр 14 илтгэл хэлэлцүүлжээ. Багш нарын илтгэлийг урьдчилан авч оролцогч сургуулиудын эрдэмтэн багш нарт уншуулан тэдний санал, зөвөлгөөг сонссон нь хурлын гол онцлог байлаа. Хурал зохион байгуулагчдын зүгээс цаашид уг хурлыг жил бүр уламжлал болгон явуулахаар тогтжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар