POSCO TJ Сангийн нэрэмжит тэтгэлгийн МУИС-ийн 15 оюутан гардлаа

Share Button

POSCO сангаас Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг сайжруулах зорилготой Азийн нөхөрлөл хөтөлбөрийн хүрээнд Азийн 19 улс орны их дээд сургуулийн оюутан залуус, судлаачдад тэтгэлэг олгодог бөгөөд 2006 онд МУИС болон POSCO TJ Park сан хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд МУИС-ийн шилдэг оюутнуудад тасралтгүй уг тэтгэлгийг олгосноор давхардсан байдлаар энэ тоо 190-д хүрчээ. Өнөөдөр шинээр нэр бүхий 7 оюутан, тавигдсан болзлыг ханган амжилттайгаар үргэлжлүүлэн суралцаж буй 8 оюутан тус бүр 700$ тэтгэлгийг Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамны Нарийн бичгийн дарга ноён Seung-Woo Park, POSCO Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Chang-Dae Byun болон МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нараас хүндэтгэлтэйгээр гардан авлаа. IMG_2951

POSCO групп нь төмөрлөг, гангийн үйлдвэрлэл, машины үйлдвэр, барилга байгууламж, энергийн үйлдвэрлэл эрхэлдэг БНСУ-ын тэргүүлэх зэргийн компани юм. Солонгосчуудын туулсан хүнд бэрх жилүүдэд эдийн засгийн гол хөшүүрэг болсон уг байгууллага нь хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн арга хэмжээ билээ. 

Ази тивд нэр хүнд бүхий уг тэтгэлгийг манай сургуулийн нийт оюутнуудаас зөвхөн 15 оюутан шалгаран авдаг бөгөөд энэхүү тэтгэлэг нь олон оюутнуудыг өөрсдийн гаргасан хичээл зүтгэлийг үнэлүүлэх завшаан болдгийн дээр цаашид улам бүр хичээн суралцах хүслийг төрүүлж, урам өгдөг.   

Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа POSCO сангийн A Scholar Selection Policy of POSCO ASIA Fellowship-ийг баримтлан хамтран сонгон шалгаруулдаг аа.

  1. POSCO сангийн шалгуурыг давж сонгогдсон оюутан сурлагын голчийн минимум үзүүлэлт буюу GPA 3,0-оос буураагүй тохиолдолд үргэлжлүүлэн олгодог
  2. Тэтгэлэгт сонгох оюутны жендерийн харьцаа 70%-аас хэтрэхгүй байх /эрэгтэй эмэгтэй оюутны тооны харьцаа 70:30/
  3. Хүмүүнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг байх
  4. 2 буюу түүнээс дээш ангийн оюутан байх

Шинээр тэтгэлэг авч буй суралцагсдын нэр:Screenshot 2015-05-14 11.21.48

Ёслолын арга хэмжээний үеэр POSCO TJ Сангийн нэрэмжит Магистр, докторын түвшний оюутанд тэтгэлэг олгох бас нэг боломж бийг дуулгасан юм. Оюутнууд БНСУ-ын их дээд сургуульд элсэхээр болсон тохиолдолд, уг сан руу хандаж тэтгэлэг горилох хүсэлтээ илгээснээр тухайн орноос олгогдох цор ганц тэтгэлгийн эзэн болох өрсөлдөөнд оролцох эрх үүсэх аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Поско Монгол дахь төлөөлөгчийн газраас авч болно.
IMG_2897

IMG_2905

IMG_2910

IMG_2927