“Цацрагийн биологийн орчин үеийн асуудал” сэдвээр онлайн семинар өрнүүллээ

Share Button

Өчигдөр оюутан, эрдэмтэн багш нарыг өргөнөөр хамруулсан “Цацрагийн биологийн орчин үеийн асуудал” сэдэвт онлайн лекц-семинар 320 тоот танхимд боллоо.Screenshot 2015-05-14 15.53.18

Семинарын эхэнд ШУС-ийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор А.Амарзаяа нээж, физикийн тэнхимийн эрхлэгч доктор Цогбадрах “Цацрагийн биологи, цацрагийн хамгааллаар” салбар дундын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт, бэлтгэлийн байдлыг танилцууллаа. Профессор  О.Лхагва физик, хими, биологи математик загварчлал, мэдээллийн технологийн  дэвшлийн заагт шинээр бүрэлдэн буй цацрагийн физик, нано болон эсийн төвшний биологи түүний тулгуур асуудлын тухай, үр гарц нь сансрын аялал, хүн, хүрээлэн буй орчны цацрагийн хамгаалал, эмчилгээ, оношилгоо, хүнс тэжээлийн аюулгүй байдал зэрэгт шууд ач тустай болохыг тодотгон хэлжээ. Дурдсан хөтөлбөрийг ЦШНИ-ийн Цацрагийн биологийн лаборатори, дэлхийн 100 шахам том лабораториудыг нэгтгэсэн Geant4 лабораторийг зохион бүтээж,  тооцоо-дүрслэлт туршилт хэрэгжүүлж буй Европын холбооны төв болон МУИС,  БУС-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж, энэхүү онлайн лекц–семинар бол уг ажлын эхлэл болохыг  тэмдэглэв. Screenshot 2015-05-14 15.51.15

 Үүний дараагаар ЦШНИ–ийн Цацрагийн Биологийн Лабораторийн шинжээч докторант М.Батмөнх,  доктор О.Белов нар онлайнаар холбогдож лекц-семинарыг эхлүүлсэн юм.

Тэд илтгэлээрээ ЦШНИ, бүтэц, тулгуур судалгаа, нээлтийн тухай, Цацраг, бөөмс эс, ДНХ, хромосом, уураг тархи нейроны харилцан үйлчлэлцэл, Geant4 багц програм, эсийн биологи физик-хими-биологийн хувирлын онолын болон цетогенетикийн туршилт судалгаа, Эмчилгээ оношилгооны 3D технологи, сансрын аялал, цацрагийн хамгааллын асуудал гэсэн чиглэлээр сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг сонордуулж, ЦБЛ болон ШУС, БУС-ын хамтын ажиллагаа, ЦШНИ-ийн судалгаа сургалтын төвд суралцах, олон улсын судалгаанд хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо солилцжээ.

Семинарын төгсгөлд оролцсон 10 орчим багш, 20 гаруй оюутан залуус сонирхсон асуултандаа хариулт авч, эрдмийн ном хаялцал өрнүүллээ.Screenshot 2015-05-14 15.52.28

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар