Монгол Улсын Их Сургуулийн оюутны холбоо, оюутан конгрессоос нийт оюутнуудынхаа дунд анх удаа “МУИС-ийн ГЭР БҮЛ НЭГ ГЭР БҮЛ” төслийг санаачилж, “МУИС-ийн бахархлын долоо хоногууд” аянаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Энэ ажлын үргэлжлэл болгож тавдугаар сарын 20-ны өдөр 19:30-21:00 цагийн хооронд “NUM READER” буюу номын хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт урилгаар “Номонд шимтэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Базарсүрэн хүрэлцэн ирж өөрийн уншсан Монголын сонгодог зохиолууд, номын сонголтын талаар үзэл, хандлагаа хуваалцсан юм. Трэбээр оюутан залууст хандаж гадаадын ном, зохиолуудын шууд сонгон уншихаас азнаж, Монголын утга, уран зохиолын охь дээж бүтээлүүдийг шимтэн уншиж, Монгол ахуй, ёс заншил, түүх, бичиг соёлоо танин мэдэх нь Монголоо гэх сэтгэлгээг төлөвшүүлэх, цаашлаад дэлхийн сонгодог бүтээлүүдийг ойлгох гол тулах цэг нь болж өгнө өө хэмээн онцлон дурджээ.
Уг арга хэмжээг цаашид цуврал хэлбэрээр явуулахаар төлөвлөөд буй бөгөөд мэдээллийг цаг тухай бүрт NUM TV /МУИС-ийн албан ёсны цахим суваг/-аар хүргэнэ ээ.