МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын докторант Осоржамаа овогтой Нандин-Эрдэнэ “Өнгө заасан нэрийг сэтгэц хэлшинжлэлийн үүднээс судлах нь /монгол, англи хэлний өнгө заасан нэрийн жишээгээр/” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2015 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 13.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэл бичиг, утга зохиол, сэтгүүл зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөл