БНСУ-д суралцах хүсэлтэй 3,2-оос дээш голч дүнтэй Байгалийн ухааны чиглэлийн 1 оюутанг Ханбат их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцуулна.
Тус сургууль нь МУИС-тай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэлийг үүгээр тавьж буй бөгөөд тэтгэлэг горилсон оюутнуудын материалыг тус сургууль руу илгээж, тэдний зүгээс эхний ээлжинд 1 оюутанг шалгаруулах юм. Материалыг 2015 оны долдугаар сарын 1-ний дотор МУИС-ийн ГХХАХ (МУИС-ийн хичээлийн I байр 205 тоот)-т ирүүлнэ үү. Сургуулийн талаарх мэдээллийг эндээс үзээрэй.