Бакалаврын нэгдүгээр түвшний оюутнуудын анхааралд

Share Button

Screenshot 2015-06-11 09.47.16МУИС-ийн захирлын 2015 оны 1 сарын 15 ны А/13 дугаар тушаалаар“2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам” батлагдсан. Энэ журмын дагуу 6 сарын 15-нд мэргэжил сонголт явагдаж эхлэхэд болзол хангаагүй буюу 24 багц цагаа гүйцэд судлаагүй оюутны тоо их байсан тул МУИС-ийн захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хурал 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж МУИС-ийн бакалаврын 1 дүгээр түвшний оюутнууд ерөнхий суурийн хичээлээс 18-иас доошгүй багц цагийн хичээл судалсан бол ирэх хичээлийн жилд ерөнхий суурийн хичээлээс үлдсэн багц цагаа гүйцээж судлахын хамт бүрэлдэхүүн сургуулийн суурь болон мэргэжлийн сууриас судлах нөхцөлтэйгөөр үндсэн сонголт хийгдсэний дараа мэргэжлийн хөтөлбөрөө нэмэлт жагсаалтаар сонгуулах шийдвэр гарсан билээ.

Энэ шийдвэрийн дагуу мэргэжлийн хөтөлбөр сонгох оюутнууд 2015 оны 6 дугаар сарын 22-ны 10 цагт бүрэлдэхүүн сургуулийнхаа сургалтын албанд ирж мэргэжил сонголт хийнэ.

Сургалтын Нэгдсэн Алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар