Магистр, Докторын намрын элсэлт

Share Button

Untitled-1

 

 

 

 

 

 

МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн магистр, докторын намрын элсэлтийн онлайн бүртгэл 08.27-нд 17:30 цагт хаагдана. 

 

http://burtgel.num.edu.mn/ хаягаар зөвхөн цахим хэлбэрээр бүртгүүлнэ үү. “МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ыгэндээс үзнэ үү. 

  • Цахим хэлбэрээр бүртгүүлэхийн өмнө дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж файл хэлбэрээр бэлтгэсэн байна. Үүнд:
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт

  • Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
  • Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөнмагистрын  диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

Энэхүү систем нь Монгол улсын их сургуулийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан ба магистр, докторын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэд нь бүртгүүлэх, бүртгэлийн хураамж төлөх, шалгалт авах чиглэл, дүгнэх журам, шалгалтыг зохион байгуулах газрын хаяг, хугацаа, дүн зэрэг мэдээлэлтэй танилцах боломжтой.Элсэлтийн комисс бүртгэлийн үйл ажиллагааны бүхий л явцад энэхүү системээр бүртгүүлэгчтэй харилцах болно.
Танд амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар