МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2015оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хуралаар 2015-2016 оны хичээлийн жилд суралцах оюутны сургалтын төлбөрийг хэвээр /2015.06.03-ны өдрийн тушаалд тогтоосноор/ үлдээж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалын ухааны салбар болон Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулиудад элссэн 1-р түвшиний, ЭЕШ-ийн 650-иас дээш оноотой элсэгчдэд зориулсан сургалтын тэтгэлэг /судалбал зохих багц цагийн нийт төлбөрийн 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний/ олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн энэ хичээлийн жилийн оюутны дотуур байрны төлбөрыг 1, 3-р байранд 630000төгрөг /жич: бүрэн засвар хийгдсэн/ 2, 5, 6-р байрны төлбөрийг 450000 төгрөг байхаар тус тус шийдвэрлэсэн байна.