2016-2017 оны хичээлийн жилд МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбараас Япон Улсын Кокушикан Их Сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт нэг оюутан сонгон шалгаруулж суралцуулна. Суралцах хугацааны сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр үнэгүй.
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалавр, магистрын түвшинд суралцаж байх
- Сурлагын голч оноо 3.0-оос дээш байх
- Япон хэлний N2 түвшний мэдлэгтэй байх
Бүртгэлийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бүртгэнэ. Холбогдох утас: 94077378, 99988070
МУИС, ШУС, НУС Улс төр судлалын тэнхим