ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны энергийн технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдвийн хүрээнд, Япон улсын Токиогийн ХАА ба Технологийн их сургууль(TUAT,)-ийн проф. багш Акисава Ацүши МУИС-ын урилгаар УБ-т 2 хоног ажиллаад буцав. Проф. Акисава Ацүши багш 9 сарын 7-ны өдөрнь Монгол-Японы төвд “Тогтвортой ирээдүйн төлөө нарны дулаан ба хаягдал энергийг зохистой ашиглах нь/ Utilization of Solar Thermal and Wasted Energy for Sustainable Future” сэдвээр нээлттэй лекц уншиж, 50 гаруй оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн МУИС-ХШУИС-ын СЭХ хөтөлбөрийн багш нар, судалгааны багийн хамт олонтой биечлэн уулзаж, хамтарсан судалгааны ажлын эхлэлийг тавьж, судалгааны орчин нөхцөлтэй танилцан, үнэтэй зөвлөгөө өгөөд буцлаа.