Сөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн хүндэт докторын цол олгох ёслолын ажиллагаа 2015 оны 09 дүгээр сарын 22-ны 10:00 цагт хичээлийн I байрны дугуй зааланд болно.
Энэ үеэр Сөүл хотын дарга ноён Пак Вон Сун уг ажиллагаанд оролцож буй зочид, оюутнуудад зориулж “Хамтын мөрөөдөл биелэх хүчтэй” 21-р зууны нүүдэллэхүй: Нээлт, нэгдэл, харилцаа, хамтын ажиллагааны дүнд цогцлоох нэгэн орчин” сэдвээр лекц уншина.
Энэхүү лекцэнд хүрэлцэн ирж өргөнөөр оролцоно уу хэмээн МУИС-ийн багш, оюутнуудыг урьж байна.
Хүндэт доктор цол олгох үйл ажиллагаанд:
Э.Бат-Үүл НЗДарга
Ё.Гэрэлчулуун НЗДТГ-ын дарга
Д.Наранцэцэг НЗДТГ-ын ГХХ-ийн дарга
Б.Дулмаа УБ хотын Сөүл хот дахь төлөөлөгч
Нам Гван Пьё Сөүл хотын гадаад харилцааны төлөөлөгч
Жан Хёнг Жэ Төлөвлөлт зохицуулалтын газрын дарга
Чанг Хүн Жай Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга
Оо Сонг БНСУ-ын Монгол дахь элчин сайд нар оролцоно.