“Erasmus mundus 2009-2013” хөтөлбөрийг танилцуулав

Share Button

 МУИС-ийн ГХХАХ-ээс багш, ажилтан, оюутнуудад зориулж “Erasmus mundus 2009-2013”   хөтөлбөрийг танилцууллаа.  Европын холбооноос санхүүжин хэрэгждэг тус хөтөлбөр үйл ажиллагааны гурван хэлбэртэй бөгөөд хоёр дахь нь Азийн орнуудаас европын их сургуулиудад оюутан суралцуулахад чиглэгддэг юм байна.

Европын холбооны улсуудад олгож байгаа боловсролын стандартыг дэлхий дахинд түгээх, гадаад ертөнцөд харилцаа холбоогоо өргөжүүлэн тэлэх зорилготой “Erasmus mundus” хөтөлбөр нийт тэтгэлгийнхээ 30-40 хувийг бакалаврын, 20-30 хувийг мастерын, 15-25 хувийг докторын, 5-15 хувийг докторын дараах болон ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтанд зарцуулдаг аж.

“Erasmus mundus 2009-2013” буюу тус хөтөлбөрийн  хоёр дахь үе шатанд  “Areas”  http://www.areas.polito.it/, “One more step” http://www.one-more-step.eu/ дэд төслүүд хэрэгжиж байна.  Азийн улсуудаас европ руу гарч, сурч боловсрох таатай боломж нээсэн дээрх хөтөлбөрийн шаардлага хангасан сургуулийн тоонд Монгол улсаас МУИС, ШУТИС ордог бөгөөд  энэ жил “Areas”-н хүрээнд 10, “One more step”-н хүрээнд 19 квот тус тус олгосон байна.

Танилцуулгын үеэр хэрхэн яаж дээрх хөтөлбөрүүдэд өөрийнхөө сонирхсон мэргэжил, чиглэлээр суралцах  хүсэлт гаргах, үүний тулд  юу анхаарах тухай ГХХАХ-ийн ахлах менежер Т.Хишигдулам, ББС-ийн профессор Ж.Батхүү, МКС-ийн багш Д. Пүрэвсүрэн нар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өглөө.  Бакалавр болон магистрын оюутнуудад Toefl-н өндөр оноо шаарддаг тус хөтөлбөрт шалгарахын тулд host  буюу уригч тал, superviser буюу судалгааны ажлыг удирдагч хүнээ зөв сонгож олох нь хамгийн чухал үүрэгтэй гэдгийг энэ үеэр онцолж байснаас гадна 2012 оны 1-р сарын 31-нээр дуусгавар болох бүртгэлийн эцсийн хугацааг хол байна гэж тайвшралгүй одооноос бүх материалаа файл хэлбэрээр бэлтгэж,  өдөр бүр  цаг зарцуулахыг чухалчлан захив.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар